Улаанбаатар хотоор аялсан нь...

Хяналт тавих уу?

Хяналт гэж юу вэ? Хяналтгүй юм гэж ер нь энэ дэлхийд байдаг болов уу? Гэр орон, хувь хүн, ажил хэрэг, албан тушаал, улс төр, нийгэм эдийн засгийн бүхий л түвшинд хяналт өөрөө зайлшгүй чухал зүйл. Эцэг эх нь үр хүүхдээ хянах, цэрэг цагдаа, шүүх ирэдээ хууль тогтоомжоо хэр дагаж мөрдөж байгааг хянах, ном зохиол хянан тохиолдуулах, алдаагаа хянах гээд маш олон түвшинд энэ үг, энэ үйлдэл биелэлээ олдог шүү дээ.

 

            Хянахын утга учир нь үр дүн, түүний үр ашиг, дараагийн алхам, ирээдүйн шийдэл байдаг. Ялангуяа бизнесийн байгууллагад бизнесмен, менежер хүний хамгийн амархан мөртлөө хамгийн хэцүү ажил нь энэ байдаг ч байж болох юм. Хэн ажиллаж хэн ажиллахгүй байна, юу нь болж юу нь болохгүй байна, хийх ажлын хэд нь хийгдсэн, хэд нь хийгдээгүй байна гээд нэлээн хэдэн зүйлд хяналт тавих нь яг л менежер хүний хийх ажил мөн. Хяналтыг аливаа ажлын төгсгөлд хийдэг гэсэн ойлголт хүн бүхэнд байдаг. Ихэнхидээ аливаа байгууллага үйл хөдлөл, ажил төрөл, үйл ажиллагаагаа явуулж, үйлчилгээгээ үзүүлж дууссаныхаа дараа хяналтыг явуулдаг. Магадгүй зөв байж болох юм. Үр дүнгээс нь хариуцлага тооцдог учраас зөв. Гэхдээ зарим үед бас учир дутагдалтай. Яагаад гэвэл зөв ч юмуу буруу ч юм уу бүү мэд харанхуй голдуу чигт явж байгаа бол эцэст нь яаж ч хянаж нягтлаад нэгэнт өнгөрсөн зүйл дээр юуг ч хийж яах ч юм билээ дээ. Явцын хяналт. Цаг тухайд нь хянаж үзээд буруу бол зөв чигт нь оруулж, засаж залруулахын нэр. Алдааг цагт нь залруулж явбал хэзээ ч алддагүй гэдэг үг бий. Бас бага мэт алдаанууд нийлэхээрээ асар том уршиг тарьдаг гэдэг ч үг байдаг. Хяналтын үндсэн санаа ер нь тэр шүү дээ. Алдсан уу үгүй юу, зөв үү буруу юу. Ийм ч учраас менежер хүний хийдэг үндсэн дөрвөн ажлын нэг нь хяналт байдаг. Зөв бурууг дэнслэхгүйгээр дараагийнхаа алхамыг хийхэд хэцүү. Иймэрхүү замаар хаана, ямар үр дүнд хүрч болох юм бэ гэдгээ ухаарахгүй байгаатай л ижил. Ер нь ч аливаа ажлыг цаг тухайд нь хянаж, буруу бол зөвтгөж, зөв бол хэвшүүлж явах нь л хамгийн оновчтой байх юм шиг. Өнгөрсөн борооны араас цув нөмрөхийн үлгэрийг давтахгүйн тулд энэ нь дээр. Гэхдээ бас нөгөөтэйгүүр энэ нь ажлын гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Цаг үргэлж хянана гэж бодоход ажилчидаа байнга хянаж шалгаж, цагдах нь нэгдүгээрт маш их зардал, чирэгдэл үүсгэдэг. Хоёрдугаарт ажилчид аливаад хандахдаа хэтэрхий хянуур, магадгүй аймхай болсноос ажилдаа чин сэтгэлээсээ биш зүгээр л өнгөцхөн хандах болж гарц, үр дүн гэдэг зүйлийн талаар ярих ч хэрэггүй болно. Хэтэрхий өрөөсгөл байж болох л юм. Хэдий тийм ч гэлээ хяналтыг нэг тийш туйлшралгүй зөв аргаар явуулж чадвал түүний өгөөж үлэмж их. Ажлыг явцад нь зохих хэмжээнд, эцэст нь буюу төгсгөлд нь өндөр түвшинд хянах нь оновчтой байх болов уу. Явцад нь гарах алдааг бага ч гэсэн залрууснаар эцсийн үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж л таарна. Бүх ажлын дараа дахин хянаж бид цаашаа ингэж явах нь зөв үү гэдэг дээр нягтлагаа явуулах нь хяналтын үндсэн утга. Хэдийгээр хяналтыг хамгийн сүүлд нь хийх боловч явцад нь хийх хэрэгтэй болж байна. Тэгэхээр хяналтыг явцад нь ч төгсгөлд нь ч заавал хийе…

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 16 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax