Улаанбаатар хотоор аялсан нь...

Улаанбаатарын үдэш утаатай, аюултай...

Улаанбаатар хотод төрж өссөн хотын унаган иргэн болохынхоо хувьд иймэрхүү байдлаар нүдэн балай чихэн дүлий байсаар нэг л өдөр угаартаж үхсэн байдалтай “морг”-нд сэрмээргүй байгаагаа мэдэгдье. Эхэн үедээ телевизийн экранаар шоу төдий байснаа эцэстээ эмгэнэл болж одоо энэ тухай ярих нь улиг болж чихний хажуугаар дэмий л өнгөрч байдаг сэдвийн нэг болсонд нэн эмзэглэнгүй хандана.  

“Хороолол” гэж нэрлэгдэх Утаанбаатар хотын “утаагаар баян” дүүрэгт эмээ дээрээ очихоор явлаа. Харамсалтай нь машин зам таг түгжрээтэй байх бөгөөд сая гаруй хүнтэй, сая дөхсөн машинтай хотод бол хэвийн ч юм шиг санагдах болж дээ. Ихэнхи чийчааныг наран улсын хогон дээрээс, нэг бол солонгосын түүхийн музейгээс авч ирсэн болохоор утаа униар, дуу чимээ гэх зэргийн юмны талаар бол дуугүй л байсан нь дээр. Жолооч нарын дийлэнхи нь улангассан бухын нүд шиг улаан нүд гаргаж уур бачимдал нь тэсч ядаж байгаа болтой жолооны ардаас байн байн хараал урсгаж, цөхрөнгөө барсан харагдахыг бодвол энэ мэтээр удсан болохыг хэн ч байсан шууд ойлгохоор байлаа. Ер нь ч 9 сар гарав уу үгүй юу түгжрээндээ команданд ордог болоод удаж байна. Дэмий л таксинаасаа буухаар болж алхаад явбал ядаж эрүүл мэндэд хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулав. “Хэд болсон бэ?” гэж асуухтай зэрэгцэн мань жолооч ах 3000 гэж хэлдэг юм байна. Анх гар өргөөд зогсооход их л олзуурхсан байртай зогсож хаа хүрэхэв гэж асуугаад “нөгөө олон дэлгүүртэй мөн биз дээ” гэж тодруулж байсныг бодвол “талбай хаана байдаг вэ” гэж байнга асуудаг “тэдний” нэг нь болж таарав болтой. Саяхан такси км нь 500 болсноос хойш таксинд их мөнгө зардаг болсон ч хэзээ ч “дөрвөн замаас модны хоёр” хүртэл 3000 өгч байсангүй.

Хэдэн малтай ирснээ хуугий нь тушаачихаад дэнжийн мянгын эцэст нурах дөхсөн жалганы ирмэгт өөртэйгөө адилхан “соёлжхоор ирээд шал дордуулсан” нэгэн “цагаач”-тай булаацалдан байж хашаа хатгаж аваад “хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх” гэсэн шүү юм ярьж 0,7 га эзэмшнэ гэж тас зөрсөөр хотын болсоноос хойш тэр дороо сая төгрөгний тарж унангаа алдсан эксель авч унаад хотын бартаат замаар хэн нэгнийг хаа нэгтээ хүргэхээр сүлжин давхиж амандаа орсон тоо хэлдэг нэгний өрөөсөн дугуй байх нь.

Надад ч шилдэг хариулт бас бий. “500” л байна. Угаасаа “500” гардаг юм гэж хэлээд мөнгөө өгчихөөд буугаад явлаа. Юу ч хэлсэнгүй. Зарим нь бол барьцалдаж аваад бөөн юм болдог. Энэ нөхөрт даан ч тэгж мэлзэх арга байхгүй л дээ. Бодвол ичээ биз.

Зам дагаж хэсэг алхав. Дүүрэн “градустай” хүмүүс. “Найган ганхан алхнаа хө” гээд л ээжийн чанасан цайгаа дуулсаар явж өгч байна. Нээрэн өнөөдөр чинь баасан ах ч билүү эгч ч билүү тэд нарынх нь төрсөн өдөр нь юм байна шүү дээ гэж бодсоор явж байтал хорооллын тог нь тасарчээ янз нь. Хав харанхуй. Дээр нь утаа гэж аймар. Хоолой ч хорсох шиг. Өчигдөрхөн сонсож байсан онигоо санаанд орлоо. Утаанд юу ч харагдахгүй болохоор хорооллынхон шонгийн мод мөргөх нь мөргөж траншейнд унах нь унаж явсаар хамгийн сүүлд байраа “түг” хийтэл мөргөөд гэртээ ордог гэсэн. Өчигдөр үхтлээ инээж байснаа бодвол одоо харин инээдэм биш байсныг ойлгов. Ай даа эмгэнэл гэж үүнийг л хэлдэг байх даа.

Гурав дөрвөн жилийн өмнөөс нэг хүн жилдээ дунджаар 10 удаа амьсгалын замын өвчин тусах болж, Улаанбаатар хотын хэмжээнд цагаан өнгийн хөшигтэй айл нэг ч байхгүй болсон, учир нь бүгдээрээ нүүрсний утаагаар харласан, айл буух нь байтугай гишгэх ч газаргүй болсон тул “чимээгүй хот”-той хаяа дэрлэн амьдрах газар ч хүртэл аймар үнэтэй болсон, крантнаас нь мөнгөн ус гойжиж, цианиттай төмсөөр хоол хийдэг, хаа дуртай газраа морь харж, соёл мэдэхгүйгээсээ болоод хэрэглэж чадалгүй нэлээд нь ДОХ туссан, эрүүлжүүлэх байр пиг дүүрч архидалт, янхандалт, хулгай, хүн амины хэрэг гаарсан, сая саяар нь мөнгө өгнө гэж улаан цагаан худлаа амлаж, халуун сав, чихэр боов, саван, оймс тараасан нэгэнд нь сонгуулийн саналаа зарчихдаг гээд тоо томшгүй олон аймшигт үйлдлүүд нэг л мэдэхнээ та бидний хэвийн амьдралын нэгхэн хэсэг болчихжээ.

Хот утаатай байгаа нь утааны л буруу. Цианит, мөнгөн ус бол химийн элементийн өөрийнх нь буруу. Ядуу байгаа нь мөнгөний л буруу шүү дээ. Ер нь ч тэгээд монголд буруутай хүн байдаггүй хойно доо. Түүнийгээ цайруулахдаа монголчууд туйлшрамтгай гэсэн шүү юм ярьж ангайлгана. Эсвэл таг дүлий юм шиг юу ч болоогүй дүр эсгэнэ. Зарим нь бүр төрсөн хүүхэд шигээ л өмөөрнө. Ер нь л их зальжин хүмүүс дээ. Итгэлт баян гэдэг бол номын багш нь шүү дээ. Траншейнд амьдрах ч нэг талаараа ашигтай болсон цаг. Бөөсний үнэ тэнгэрт хадаж баррейл нефтнээс ч давж гарав. Шар, хорт хавдарыг ул мөргүй анагаадаг болохоор хорвоод хосгүй л эд байж таарах нь дээ. Зүсэн зүйлийн бөө, лам, шидтэнгүүд олширсоор байгаад айлын тэжээвэр нохой ч ясаа хаана нууснаа олохгүй болоод ирэхээр хэн нэгэн үздэг хүнээс асуухаар шогшно. Их сургуулийн шалгалтын материалыг ч нэвт хардаг тул багштан мэдэж л таараа. Угаас мундаг тул иймэрхүү төрөлтөнгүүд мөнгө их олох хэрээр зүгээр суусаар буяны тарга авсан харагддаг биз.

Аймар юм. Харамсалтай нь тэднийг “шинэ үеийн чингис хаан Давааням” ч тэр, “даахий бурхан бүтээсэн чингис хааны алтан ураг эрхэм багштан Арго” ч тэр аврахаасаа өнгөрсөн болтой.

Улаанбаатарын үдэш утаатай, аюултай... 

Сэтгэгдэл үлдээх

00:03 , 2010-04-04 .. Бичсэн: Зочин
таалагдлаа үнэн шүү тэврэлт тэврэлт тэврэлт

11:17 , 2010-02-12 .. Бичсэн: director
өглөө босохоор архи уучихсан хүн шиг толгой тархи задарчих гээд. Гэр орондоо агаар оруулах гээд цонх поорчигоо онгойлгонгуут нүүрсний утаа угаар пүй пай, урд хойноо орох гэж хэрүүл уруул хийжаа том жижиг, бүдүүн нарийн, утаатай утаагүй, олон машинуудын сигнал зай завсаргүй хашгиралдаад гэртээ ч тайван байх гэцүүджийн гайхах

06:30 , 2010-02-12 .. Бичсэн: Batbold (зочин)
yag l MGL-d amartaaraa ochood buhimddag bolgoniig gargaj. sain bichdeg ym bn shd. sanamsargui net-r heseh bgaad orood irlee. za amjilt shuu!

sain bichjee

16:37 , 2009-12-02 .. Бичсэн: Зочин
алга ташилт

18:42 , 2009-11-30 .. Бичсэн: uka (зочин)
unen um shuuu yg unen баярлах

17:05 , 2009-11-30 .. Бичсэн: Sunshine (зочин)
Амжилт! алга ташилт

15:51 , 2009-11-30 .. Бичсэн: Зочин
гоё шүү ёоёо мундаг бичжээ бас

22:12 , 2009-11-29 .. Бичсэн: Зочин
Bodit baidal iimerhuu baigaa ni haramsaltai yum daa....

21:25 , 2009-11-29 .. Бичсэн: Зочин
heleed yuhvee...udur tutam yarigdaad buur tsochroohoo bsan sedev bolovch tsochroohoor l bichij...

19:50 , 2009-11-29 .. Бичсэн: Зочин
яаая аймаар бичжээ. Бичих ч үг алга. Монголчууд бид тэнэгээ тэнэг. Тэнэгийгээ ухаантай гэж боддог бүр ч тэнэг. Тэнэг гэдгээ ойлгодоггүй усан тэнэг.

{ Сүүлийн хуудас } { 24 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax