Улаанбаатар хотоор аялсан нь...

Өөрчлөлтийг өөрөөсөө.

21:29 , 2009-11-29 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Өглөө сэрүүлэгтэйгээ бараг зодолдох шахам байж л босох юм даа. Хөөрхий уг нь хамгийн сүүлийн үеийн хит дуугаар намайг аргадан байж босгох гээд дуугарч байгаа ухаантай юм  л даа. Дотроо бол би чинь аймар зөрчилдөөн болно шүү дээ. “Босох уу байх уу. Ингээд унтчихаар чинь одоо яах билээ. Нэг хоёрын гурав аа”. Тэгсгээд хэсэг будлиантай бөөн юм болж байж арай гэж өндийхөд бөөн стрэсстэй өглөө. Ай хөөрхий цонх онгойлгохгүй унтахаар бүтэж үхчихгээд байдаг болохоор онгорхой унтсан нь бүр гай болж дээ, янз нь битүү угаар. Нөгөө үүдэнд байдаг “манаачийн пүүтэг” шөнөжингөө эхлээд нүүрс дараа нь мод тэгээд хуванцар, дугуй сүүлдээ юу таарснаа шатааж түлдэг болохоор өрөөнд нэг тиймэрхүү цэнхэр манан суунаглаад л цээж гэж лаг хүнд бөгшүүлэх маягтай ханиалгахаар уур хүрч муу новшийн харуулын байшинг шатаана даа гэж аймар боевик бодолтой угаалгын өрөөрүү алхаж явсаар ажилдаа явахдаа зарцуулах 10 минутыг өнгөрөөснөө цаган дээрээсээ анзаарав. Ингэж тэгсээр байгаад бараг л хоцрох шахам гараад явахдаа “ямар хүйтэн байнаа хурдан зун болоосой” гэж үглэсээр унаа хүлээж зогссоор энэ газарт овоо хэдэн жилийн нүүр үзэж дээ. Зарим өглөө ч амар. Гадаа шууд хоёр машин мөргөлдөөд сэрүүлгэний ч хэрэггүй сэрээдэг л дээ уг нь. Гэр жоохон харамсалтай нь замын хажууд. Тэр нь бас хурд хийдэг зам юм байх. Манай монголчууд чинь аймар хурдан ш дээ. Шумахерууд шөнөжин нэг булангаасаа нөгөө булан хүртлээ уралдаад л байна. Ай тэр моторны дуу, турбо, копут, обуд энээ тэрээ юу ч билээ лайтай. Сүүлдээ ч дуугаар нь машиных нь маркийг орон дотроосоо сонсоод аан нөгөөх чинь явж байна даа гэсэн шүү юм  бодож байтал тасарчихдаг болсон байна лээ. Сүүлийн үед ажил ихтэй толгой дэрэн дээр нам болдог болсон байна шүү. Заримдаа ч дөнгөж хэвтээд нүдээ аниад л тэгээл өглөө болдог болсон байна. Унтах ч сайхан шүү дээ. Амралтын өдрөө сайхан унтаж аваад зурагт үзэхээр би ч ер нь их хоцрогдож яваа хүн юм гэдгээ мэдэрлээ. Ядаж л нөгөө гардаг солонгос кинонууд нь шал өөр болчихжээ. Угаасаа ч үздэг байсан биш гэрийнхэн үзээд хүчээр дуугий нь сонссоор байгаад “Үнжээ, Жангум, Палжээ” гэдэг хэдэн нэрийг бол цээжилсэн байхиймаа. Маргааш нь ажилдаа очихоор нөгөө өчигдрийн кино гээд л ярих юм. Би муулбал гадуурхагдах маягтай болохоор дуугүй л сонсож байсан нь дээр байдаг л даа.

Саяхан нэг америк таньдаг ахтайгаа уулзаад өглөөнийхөө “манаачийн пүүтэг”-ний зовлонгоо ярьсан юм. Ядаж байхад нөгөөдүүл чинь бас нэг нохой тэжээнэ. Нөгөөдөх нь өдөр шөнөгүй гиншэж, улина гээд л би ч баахан стрэссний юм ярисан л даа. Манай хүн юу ч болоогүй аятай “хортой хиам өгчөөч, тэгээд л болоо ш дээ, бас давхрынхаа хэдэн айлаараа нийлээд цахилгаан халаагуур тавьж өгөөч” гэж билээ. Тэр үед хэчнээн инээд хүрч байсан гээч. Нохойд нь хор өгөөд байх даа яахав дээ. Бас тэр айлууд хөдлөхгүй дээ гэж бодож байв. Тэднийх ойрхон байдаг болохоор хааяа гэрээр нь орох хэрэг гардаг юм. Гадаа машины сигнал дуугарав уу үгүй юу босч очоод балкон дээрээсээ “Hey shut up” гэж хашгирсныг нь сонссоноос нь хойш бага зэрэг зориг орсон. Гэхдээ хөөрхий нохойг алах нь чухал биш л дээ. Зүгээр л нэг иймэрхүү болж бүтэхгүй байдал хаа сайгүй байгаад харамсаж бас хирэндээ л тэмцэх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон доо. Аливаад дасал болоод урсгал дунд нь ороод явах биш чадлаараа л засаж залруулах л хэрэгтэй юм шиг. Би чинь залуу хүн шүү дээ. Маргааш гэж хойшлуулалгүй гарч манаач, СӨХ энээ тэрээ гээд хүмүүстэй уулзий даа.

Өөрчлөлтийг өөрөөсөө.                 


Сэтгэгдэл үлдээх

hi

14:01 , 2010-04-12 .. Бичсэн: Solongo (зочин)
Nadaa chinii temdegleluud taalagdlaa. Tuhain zuild boditoi shuumjleltei eldew nemer hachirgui bichsen ni ihed taalagdlaa. Amjilt husii


06:00 , 2010-02-19 .. Бичсэн: Hulan (зочин)
interesting thoughts ..

13:45 , 2009-12-02 .. Бичсэн: goltbor
dajgyui blog bnaa , harin har devsgertei tsagaan usgeer bichsen hedii ch unshihad mash hun bnaa, usgiin temdegt, bas suuri fonoo uurchloorei gej zuvlue.Amjilt, uragshaa. алга ташилт

15:15 , 2009-11-30 .. Бичсэн: Зочин
алга ташилт keke huurhun hugjiltei ymaa.sonirholtoi bla.

{ Сүүлийн хуудас } { 23 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax